Wikipedia:Сүүлийн үеийн мэдээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт


Amazon logo plain.svg
  • 1 сарын 22Амазон компани хоёр дахь төв оффис буюу HQ2-ынхоо сонгон шалгаруулалтанд АНУ, Канадын нийт 20 хотыг үлдээгээд байгаа билээ. Тэгвэл томоохон судалгааны хүрээлэнгүүд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хот сонгогдах магадлал хамгийн өндөр хэмээн тооцоолцгоож байна. Атланлад оффистой болсноор тус компани АНУ-ын зүүн эрэг болон Европын томоохон зах зээлүүдэд шийдвэр гаргах түвшний хувьд ойр болох юм.
  • 1 сарын 2Хятад улсын автомашины томоохон компанийн эзэн Ли Шүфү ВиЧат (WeChat) олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийнхээ зурвасуудыг хянадаг хэмээн мэдэгдсэнийг ВиЧат компани үгүйсгэжээ. Өнгөрсөн онд Эмнести Интернэшнлээс гаргасан хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах байдлын дүгнэлтэд уг олон нийтийн сүлжээг эзэмшигч Tencent компани 100 онооноос 0 оноо авчээ.
World Map of Y-DNA Haplogroups.png
  • 7 сарын 5 — Эртний хүн 300000 жилийн өмнө Африкт үүсч 70000 жилийн өмнө бусад тивүүдэд тархсан онол нийтлэг оршдог. Харин Германы Макс Планкын Хүрээлэнгийн эрдэмтэн Иохан Краусын саяхны судалгаагаар хүн 270 000 жилийн өмнө Африкаас гарч чадсан болохыг тогтоов. 445000-473000 жилийн өмнө эртний хүний өвөг хоёр салж нэг нь одоогийн хүний өвөг амьтан болж нөгөө нь неандертал болж хувьсан улмаар 40000 жилийн өмнөөс эхлэн неандерталууд үзэгдэхээ больсон юм.